С.Амарсайхан Хотын даргаар сонгогдлоо

НИТХ-ын хуралдаанаар Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах санал хураалт дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанд нийт 45 төлөөлөгч оролцсон бөгөөд гишүүдийн олонх буюу 25 төлөөлөгчийн саналаар НИТХ-ын дарга С.Амарсайхан Хотын даргаар сонгогдлоо. Тодруулбал, санал хураалтаар хүчинтэй 44 хуудас хүчингүй нэг хуудас НИТХ-ын дарга С.Амарсайханд  25 санал, С.Мөнхчулуунд 19 санал өгсөн байна.


Тэрбээр, 2017  оны аравдугаар сараас эхлэн НИТХ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа юм. МАН-ын Удирдах зөвлөл болон НИТХ-ын тэргүүлэгчдийн зүгээс Хотын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлж, ийнхүү Хотын даргаар сонгогдлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ