Гурван саяуулаа нэг дор инээвэл ямар гоё вэ?

Дөрвөн уулын дунд сөрөг энерги хургалж, хүмүүний сэтгэлд шургалсаар утаа шигээ арилахаа болисон гэх энэ үед 3 сая Монголчуудыг инээлгэх, бас хүнд инээд баяр хөөр бэлэглэчихээд 3 сая төгрөг хожиж болох шоу нэвтрүүлэг "Боловсрол" суваг телевизээр гараад эхэлчихжээ. Мэдээж телевизийн контент бүр үзэгчидийн тодорхой хэсэгрүү зорьж байдаг хэдий ч энэ нэвтрүүлэг 3 сая Монголчуудад зориулагдсан гэдэг нь нэрнээсээ л тодорхой байна. "3 сая инээд" шоу нэвтрүүлэг youtube-д хандалт авч эхлээд байгаа нь нөгөө л оймс бандааш эргэлдүүлэн, эрэгтэй нь эмэгтэй болж тайзан дээр гүйлдэж байснаа эцэст нь нуль ухаан болж уянгын халилд автуулдаг хошин шогийнхоныг ажилгүй болгох, олон нийтийн оролцоотой шоу нэвтрүүлэг юм байна гэдгийг онцлон хэлмээр санагдлаа.
Дэлхийн 10 гаруй оронд амжилттай хийж олон сая үзэгчид инээд хөөр бэлэглэсэн тус шоу нэвтрүүлэгт 16-аас дээш насны мэдрэмжтэй, авьяастай, хошигнох дуртай хүн бүхэн оролцох боломжтой.
Тус нэвтрүүлгийг 2011 онд “Рассемши комика” нэртэйгээр Украины “Интэр” телевизээр цацаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 15 улирал амжилттай цацагджээ. Шведийн “Ecco Rights” компаний албан ёсны эрхийг нь эзэмшдэг энэхүү нэвтрүүлгийг Монголд “3 сая инээд” нэртэйгээр хүргэж байна.
Гурван сая Монголчууд хэрүүл тэмцэл, утаа, өр зээлэн дундуур амьдралаа авч явах гэж дор бүрнээ зүтгэж байгаа. Тэд инээж баясах хэрэгтэй. Ер нь 3 саяуулаа нэг дор инээвэл ямар гоё вэ? Биднийг бүгдийг нь инээлгэх, бидэнд бүгдэд нь аз жаргал бэлэглэх тэр оролцогчдыг "3 сая инээд" шоу нэвтрүүлэг хүлээж байна. Үгүй энэ Жаамкааг хараачээ. Янзын хүүхэд шүү,ярих тусам л өөрөө ч өрөөлийг ч инээлгээд л байх юм. Ингэхэд Жаамка маань энэ жил 27 настай гэж байгаа..
Д.Оюу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ