Бага насны хүүхдүүдийг хууран гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг баривчилжээ

Нийслэл хотын хэмжээнд орон сууцны байруудад бага насны хүүхэд байгаа айлуудын судалгааг хийж хуурч мэхлэх замаар гэрт нь орж айлган сүрдүүлэх замаар эд зүйлийг нь хулгайлсан “Ш” гэгчийг баривчилсан бөгөөд 30 гаруй удаагийн гэмт хэрэг үйдсэнээ мэдүүлжээ. 


Уг этгээдийг цагдан хорих 461-р ангид цагдан хорьж шалгаж байна. Тухайн этгээд нь эд зүйл хулгайлж байгаад баригдсан тохиолдолд хүүхдүүдийг зодох дарамтлах гэх зэргээр айлгаж эд зүйлийг авч явдаг байжээ. 


Хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн Шалгах Газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. Иргэн Ш нь урьд өмнө нь хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаас хоёр удаа ял шийтгэл эдэлж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ