НИТХ-ын даргыг сонгох хуралдааныг 15.00 цаг хүртэл хойшлуулав

НИТХ дэх МАН-ын бүлэг НИТХ-ын даргыг сонгох хуралдааныг өнөөдөр 15.00 цаг хүртэл хойшлууллаа. 

НИТХ-ын даргын албан тушаалд төлөөлөгч Р.Дагва нэрээ дэвшүүлээд байгаа. Албан бус эх сурвалжийн мэдээллээр төлөөлөгч Ц.Сандаг-Очир НИТХ-ын даргад нэр дэвшинэ гэх мэдээлэл ч байна.
 
НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва “Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд, Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн шав тавих ёслолд оролцож байна. Тэдгээр хүмүүс хуралд амжиж ирэхгүй учраас хуралдаан 15.00 цаг хүртэл түр завсарлаж байна” гэв.
 
Харин АН-ынхан “Хуралдаанаар удирдлага, зохион байгуулалтыг хэлэлцэх байсан ч цагтаа эхэлсэнгүй. Эрх барьж байгаа намынхан дотроо учраа олоогүй бололтой. МАН-ын УЗ-өөс Р.Дагвыг дэвшүүлсэн ч бүлэг дээрээ хуралдахгүй байна. Намын байр сууриа нэгтгээгүй юм байх. Хоёр өөр өрөөнд орж суучихаад хурлын танхимд орж ирэхгүй байна.

МАН-ынхан хурлаа ч нээгээгүй байж завсарлага авна гэх юм. Ингэж хурлын дэг зөрчиж болдог юмуу. Хэнээр даргалуулах нь тодорхойгүй байна. Дэгийн дагуу хурлаа явуулахыг хүсч байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ