Гуравдугаар сард таныг юу хүлээж байна вэ?

Хонь
Ганц бие Хонины ордныхон энэ сард төгс хайрын тухай төсөөллөөрөө сэтгэлээ бага зэрэг зовоож магадгүй ч тойрон хүрээлэл дундаасаа шинэ хүмүүстэй уулзаж танилцах боломжууд хэд хэд гарч ирнэ. Хэрэв хүсэж явдаг нэгэнтэйгээ уулзахыг хүсэж байгаа бол энэ тойрог тохиромжтойгоос гадна үүсгэсэн харилцаа чинь сарын 26 хүртэл тун дажгүй үргэлжлэх нь. Гэхдээ хэн нэгэн амлалт өгөх гэж яарах хэрэггүй. Албан ажлын болон хүмүүнлэгийн чиглэлээр онлайн ертөнцөд сонирхолтой хүмүүстэй танилцаж магадгүй. Энэ сард шинэ танилцсан нэгэн эсвэл хостойгоо нэлээдгүй цагийг өнгөрөөж магадгүй бөгөөд ойр дотныхон, найз нөхдөдөө гаргах цаг маруухан байх нь. Гэхдээ дотны хүмүүстэйгээ уулзаж цагийг өнгөрөөх нь чиний амьдралд баяр баясал нэмнэ гэдгийг сануулъя.
Сарын 20-аас Нар Хонины ордонд байрласнаар амьдралд хэрэгцээтэй байгаа чухал зүйлсийг олж харахад тусална. Энэ нөлөөгөөр адал явдалтай хөгжөөнтэй байх, сэтгэл хөдөлгөх зүйлүүдэд цаг гаргах шаардлагатай байгааг ойлгоно. Холын зайны болон соёлын ялгаатай хосуудад энэ сар тааламжгүй байж болзошгүй. Ажил мэргэжлийн хувьд зориуд цаг гарган анхаарал хандуулахыг зөвлөж байна. Эрхэлж буй ажил чинь чамд сэтгэл ханамж өгч чадаж байна уу, стресс бухимдал нэмж байна уу, үгүй юу? гэдгийг анхаар. Үр ашиггүй байгаа төслүүдийг зогсоох эсвэл зарим төслөө илүү сайжруулах аль аль боломж нь чамд байна. Ажлаасаа болоод стресстэй байдаг бол ажил чинь хэзээ ч үр дүнгээ бүрэн дүүрэн өгч чадахгүй гэдгийг санаарай. Мөн ажлын цаг эмх замбараагүй өнгөрч байгаа мэт мэдрэмж төрүүлдэг бол ажлын хариуцлагаа нэмж, шинэлэг зүйлийг хэмнэлдээ оруулахыг зөвлөж байна. Ажилтай холбоотойгоор ямар нэг гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаас өмнө гярхай хандахыг сануулъя. Учир нь гэрээнд чамайг төөрөгдүүлэх үг, тодорхойгүй нэр томьёо багтсан байхыг үгүйсгэхгүй. Мөн анх хэлэлцэж байснаас өөр зүйлийг тусгасан эсэхийг шалгаарай. Ажлын байргүй эсвэл хийж буй ажилдаа таатай бус байгаа Хониныхоны кареераа солих цаг ч ирсэн байж мэднэ. Хувийн амьдрал болоод ажил мэргэжлээ хэрхэн сайжруулах талаар бүтээлч эрэл хайгуул хийхэд цаг гаргаж чадвал үр дүн нь чамайг гомдоогүй.
Сарын 20 хүртэл сэтгэл санааны байдал тогтворгүй байж магадгүй тул оюун санаагаа амгалан тайван байлгах, сэтгэл зовнилоо арилгах зүйлсийг хийхэд цаг гаргаарай. Бясалгал хийх, өнгөрснөө хүлээн зөвшөөрөх зэргээр сэтгэл зүйгээ тэнцвэржүүлэх ямар нэг тодорхой үйлдэл хий. Энэ сард эрүүл мэндээ хайхрахгүй өнгөрч болохгүй. Хэрэв чиний бие ямар нэг байдлаар зовиурлаж л байгаа бол шалтгааныг нь олж эмчлэхийг заавал хичээгээрэй. Ингэснээр сарын 20-ноос эхлэн эрч хүч нэмэгдэж, өөртөө итгэх итгэлээ ч тэлэх боломжтой. Мөн энэ сард амьдралынхаа чухал жагсаалт, төлөвлөгөөнүүдийг эргэн нэг нягтал. Ажлаа үнэлэх, кареерийн төлөвлөгөө гаргах, хамтран хийж буй ажлын үйл явцыг хянах, хосын харилцаанд бодит дүгнэлт хийх зэргээр заавал эргэцүүлэн бодож урт хугацааны төлөвлөгөөндөө оруулаарай.
Үхэр
Сарын 5-аас 28-ны хооронд нөхөрлөлийн болон нийгмийн харилцааны байр суурь, ирээдүйн зорилго төлөвлөгөөнийхөө талаар эргэцүүлэн бодоход цаг гаргахыг зөвлөж байна. Ингэснээр хайр дурлалын зам чинь хэрхэн цааш зөв үргэлжлэхийг тодорхойлж чадна. Хайрын болон нөхөрлөлийн харилцаагаа сэргээх, илүү сайхан байлгахад анхаарахад энэ сар чамд туслах нь ээ. Ингэснээр аль ч төрлийн харилцаа эв зүйгээ олж, бүрэн дүүрэн ойлголцоход тусаа өгч чадна. Сарын 6-аас эхлэн сэтгэл хөдлөлөө хянаж өөртэйгөө ярилц, хайр дурлалын амьдрал чинь цаашид хэрхэн өрнөх талаар анхаарал хандуулан бодоорой. Учир нь зарим Үхрийнхэн бие даасан байдлаа илүү хүчирхэгжүүлж, хувь хүнээ хөгжүүлэхийг илүү эрмэлзэж байж мэднэ. Харин ганц бие Үхрийнхэн урт хугацааны харилцаа үүсгэхийг тийм ч их яарахгүй нь бололтой. Албан бус харилцаа болон яарсан гэрлэлтийг тэд энэ удаад анхааралдаа авахгүй. Хостой Үхрийнхэн харилцаагаа дахин эргэцүүл. Хайртайсаа яг юу хүсэж байгаагаа илүү тодорхой болгоорой. Зөрчилдөөнтэй байгаа асуудлыг нэг тийш нь болгомоор байна уу, дараагийн шатанд аваачихыг хүсэж байна уу, эсвэл бүр илүү халуухан болгохыг хүсэж байна уу? Зэргээр өөртэйгөө сайтар ярилцаад хайрттайгаа дараа нь энэ талаар дотно яриа үүсгээрэй.
Сарын 6-аас Тэнгэрийн ван Үхрийн ордонд байрласнаар кареерийн амьдралыг дэмжих, хүчирхэгжүүлэх эрч хүчийг өгнө. Ажлаа хэрхэн сайжруулах, хувийн амбийцаа хэрхэн зөв удирдаж бие даасан болгох талаар төлөвлөгөө гаргаарай. Онцгой үзэл бодолтой хүмүүстэй уулзах, санал солилцох боломж гарч магадгүй. Мөн дарга, удирдлагынхаа хараанд өртөж, ажилтныхаа байр сууринаас тэдэнд таатай, зөв сэтгэгдэл үлдээх боломжтой байна. Урт хугацааны зорилгоо эргэн харж, яаж илүү сайжруулах, үр нөлөөтэй болгох тал дээр мөн анхаарал хандуулвал зохино. Энэ сарын турш мөнгө, санхүүгийн асуудалд болгоомжтой няхуур хандахыг зөвлөж байна. Чухал зардлаа заавал төлж, мөнгөтэй холбоотой том шийдвэр гаргахаас зайлсхий. Мөн интернэт гүйлгээ хийх, онлайнаар худалдан авалт хийхээс татгалзаарай. Учир нь хэн нэгэн чамайг хууран мэхэлж болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Энэ сард санхүүжилт тийм ч сайнгүй байх төлөвтэй байгаа учир мөнгөө хурдан үрэх, дэмий зүйлд зарцуулахаас зайлсхий.
Энэ сард Үхрийнхний эрч хүч, сэтгэл хөдлөл өндөр байх тул аль ч талбарт дайчин хандах нь. Энэ эрч хүчээ хувийн амьдралдаа эерэг өөрчлөлт шинэчлэлт хийхэд ашиглахад гэмгүй. Мөн ирээдүйн зорилго болон амбийцдаа чиглэсэн зүйлсийг хийхэд тохиромжтой бөгөөд тэр хэрээрээ алсын хараагаа тодорхойлж, өргөнөөр сэтгэж, мэдлэгээ зөв зүйлд зарцуулах төлөвтэй. Эрч хүч, урам зориг дотроосоо ундраад л байх цоглог сар боловч үүнийгээ хэтрүүлэн хэрэглэхээс болгоомжлоорой. Хэрэв ямар нэг өөрчлөлт хийхийг тийм ч их хүсэхгүй байвал тогтмол хийдэг үйлдлүүдээ эргэн нягталж харах хэрэгтэй.
Ихэр
Ихрийнхний хайр дурлалын амьдралд хэт завгүй амьдралын хэмнэл, завгүй байдал нь “хар сүүдэр” тусгаж магадгүй. Сарын 26 хүртэлх цаг хугацааг төсөөллөө бодит болгоход, гадаад руу сурахаар явахад, аялахад зориулж магадгүй нь. Эдгээр үйлдлүүд нь чамайг амьралаа шинээр түвшинд гаргах, нэг алхам урагшлах, амьдралын тухай бодол эргэцүүллээ илүү гүн гүнзгий болгоход тусална. Гэхдээ ийм байдал нь сарын 13-17-ны хооронд дотны хүнээсээ ямар нэг гомдол хүлээн авах төлөв үүсгэх магадлалтай.
Ганц бие Ихрүүд өөр соёл заншилтай, хилийн чанадад амьдардаг нэгэнтэй танилцаж магадгүй. Хэрэв сонирхолтой нэгнийг хайж байгаа бол аялал, боловсролдоо цаг зарцуулж байх үеэрээ хайж байгаа нэгэнтэйгээ учирч магадгүй. Хайр дурлалын харилцаандаа найз нөхдийнхөө зөвлөгөө, санал бодлыг дагахгүй байхыг зөвлөж байна. Тэдэнд өөрийн нууцыг дэлгэх, харилцааныхаа талаарх “эвгүй” зүйлсийг ярих хэрэггүй.
Ажил мэргэжлийн байдлаа эргэн харж, нөхцөл байдлууддаа үнэлгээ дүгнэлт өг. Шинэчлэх шаардлагатай зарчим, дагах ёстой журмыг дахин шинэчил. Урт хугацааны төслүүд төлөвлөгөөний дагуу зөв яваа эсэхийг нягтлаарай. Өөрчлөх шаардлагатай зүйлсийг өөрчлөхөд гэмгүй. Кареерын талбартаа сэтгэл хангалуун байна уу, үгүй юу? гэдгээ ч мөн бодолцох хэрэгтэй. Одоо хийж байгаа зүйл чинь амжилт авчрах хэмжээний байгаа эсэхийг эргэцүүл. Хэрвээ хангалтгүй гэж үзэж байвал цоо шинэ төлөвлөгөө, шинэ стратегийг энэ сард боловсруулаарай. Хэрхэн сайжруулах, шинэ шатанд аваачих талаар оюун санаандөө төсөөлөл бий болгож, хийх зүйлсээ эрэмбэ дараалалд оруул. Харин үйлдэл хийх гэж яарах хэрэггүй. Хэт яарах нь үл ойлголцол, бүтэлгүйтсэн гэрээ, сэтгэл санааны хямрал зэргийг авчирч болзошгүй. Одоо байгаа өр зээлээ дарж, санхүүгийн шинэ эх үүсвэр хайхыг зөвлөж байна. Хэрэв ямар нэг төслөөс санхүүжилт хүлээж байгаа бол товлосон хугацаанаасаа хойшдогдож магадгүй. Гэхдээ тэвчээртэй хандахад л болно.
Сэтгэл зүйд таагүй байдал үүсэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй нь. Удаан хугацаанд хуримтлагдсан стресс бухимдлаа ирээдүйн төлөвлөгөөгөө бага багаар хэрэгжүүлэх байдлаар үгүй хийгээрэй. Учир нь ямар нэг тодорхой үйлдлүүд сэтгэл санааг тайвшруулж, муу зүйлийг мартахад тусална. Дотроосоо өөрийгөө анагаах нь жинхэнэ эмчилгээг болдгийг санаарай. Энэ сард гэр бүлийн харилцаандаа анхаарал хандуулж, дотно дулаан уур амьсгалыг өөрөөсөө эхлүүлэх сайхан зүйлсийг хий. Гэр бүлийн амьдрал болон амьдарч буй орчноо сайжруулахад анхаарал тавиарай.
Мэлхий
Мэлхийн ордныхны хайр дурлалын амьдрал энэ сард багахан дарамт үүсгэж магадгүй. Хэт хүлээлтээс үүдэн бухимдаж, сэтгэл хангалуун бус байдал үүсгэх төлөвтэй байна. Романтик төсөөлөл, сайхан харилцааны тухай бодол нь түр зүурын сэтгэлийн тайвшралыг авчирч магадгүй ч асуудлыг хэзээ ч бүрэн шийдвэрлэхгүй. Хэрэв үл ойлголцлоо арилгаж, итгэлцлээ бэхжүүлж, чин сэтгэлээсээ ярилцаж чадвал шийдвэрлэхгүй асуудал байхгүй гэдгийг санаарай. Мөн хэн хэнийхээ хувийн орон зай, эрх чөлөөт байдыг хүндэтгэн хандахыг од эрхэс зөвлөж байна. Хэрвээ тэгж чадваас сарын сүүлийн долоо хоног гэхэд асуудал сарнин үгүй болох болно.
Энэ сард Мэлхийнхний ажлын байдал хамтын ажиллагаа, багийн төсөл, гэрээ хэлэлцээр, түншлэл дунд өрнөх төлөвтэй байна. Сарын 6-аас Тэнгэрийн ван Мэлхийн ордонд байрласнаар дотоор эрч хүч урам зориг нэмэгдэн, амьдралаа өөрчлөх, ажлын арга барил, технологийн хэрэглээгээ шинэ түвшинд аваачих боломж гарна. Зөв цагт, зөв хүн чинь чамайг ивээн тэтгэж бизнес болон ажлын нөхцлөө сайжруулахад тусалж магадгүй. Технологийн дэвшил, программ хангажийн хөрөнгө оруулалт нь ажлаа цоо шинэ түвшинд хамгийн сайнаараа хийхэд нөлөөлөхийн зэрэгцээ гэнэтийн ашиг олоход ч тусална. Албан ёсны гэрээ хэлэлцээрээс хүртэх ёстой ашгаа хүртэн мөнгөн орлогоо нэмэх төлөвтэй байна. Ажил олгогч, ажилтан хоорондын харицлаанд үл ойлголцол, зөрчилдөөн, зарчмын зөрүүнүүд үүсэж, цалин хөлсний хэмжээнд нөлөөлж болзошгүй таагүй мэдээг зарим Мэлхийхэнд од эрхэс дамжуулж байна. Сарын 13-аас 15-ны өдөр энэ тал дээр анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй.
Энэ сарын турш эрүүл мэндийн байдал хэвийн байх нь. Гэхдээ цусны шинжилгээ өгч эрүүл мэндийнхээ төлөө алхам хийхэд гэмгүй. Хариу нь чинийг санааг чилээх хэмжээний байхгүй ч эрүүл мэндээ ямаршуу байгааг мэдэж, түүний төлөө цаг зав, тодорхой орлогоо зарцуулах нь чиний өөрийнхөө өмнө хүлээх үүрэг юм шүү. Өөртөө цаг зориулж, амарч болох нөхцлийг гаргаж өгөөрэй. Энэ сард томоохон шалгалт өгөхөөр төлөвлөсөн бол ердийнхөөс илүү анхаарал хандуулж, шаардлага зарчимтай нь сайтар танилцаж, чиний зүгээс хийж чадах зүйлсийг бүрэн дүүрэн хийхийг од эрхэс зөвлөж байна.
Арслан
Энэ сард Арслангийн ордныхны мэргэжлийн байр суурь нэгдүгээрт тавигдах төлөвтэй байна. Харин ганц биечүүл шинэ хүнтэй танилцах, алдар нэртэй нэгэнтэй уулзах, бизнесийн хамтрагчтайгаа харилцаа үүсгэх зэргээр ажил мэргэжлийн хүрээнээсээ романс үүсгэж магадгүй. Гэхдээ гэнэт эхэлсэн шигээ гэнэт дуусчихыг үгүйсгэхгүй шүү. Сарын 26 хүртэл нөхөрлөлийн болон хосуудын харилцаа эерэг төлөвтэй байх бөгөөд хамтдаа шинэ төсөл хэрэгжүүлэх, шинэ бизнес эхлүүлэх шинэ санаа төрж магадгүй. Ажил кареерийн хувьд нэлээдгүй идэвхитэй сар өнгөрөх нь. Сарын 6-аас эхлэн урт хугацааны зорилгуудыг тодорхойлж төсөл эхлүүлэх, мэргэжлийн байр сууриа удаан хугацаанд хадгалан явах зэрэг том зургаар нь төлөвлөх шаардлага гарна. Ажлын талбар дээрээ юу хийхээ сайн мэдэж байгаа бөгөөд баг хамт олон чинь ч энэ тал дээр чамтай гайхалтай нийцтэй байх нь ээ. Энэ хэрээрээтөсөөлж ч байгаагүй онцгой зорилго, алсын харааг ч тодорхойлж магадгүй. Гэнэтийн сорил, бэрхшээлтэй асуудал тулгарч магадгүй ч үүнийг чи өөрийн мэдлэг чадварараа даван туулж гарч чадах болно.
Энэ сард мөнгөн орлого болоод худалдаа наймаанд ухаалаг хандахыг зөвлөж байна. Мөнгөн орлогоо зөв хувиарлан юу юунд, хэрхэн зөв зарцуулах тал дээр тооцоо гарга. Гэхдээ ажлын үр дүнгээс хүлээж байсан орлого нэг бол хугацаанаасаа хожимдож орж ирэх, нэг бол бүтнээрээ гар дээр ирэхгүй байх төлөвтэй байна. Томоохон хөрөнгө оруулалт, их мөнгөтэй холбоотой гэрээ хэлэцээр хийхгүй байхыг зөвлөж байна. Зээл бүү ав, кредит картаа ухаалаг ашигла. Мөнгөө зөв хадгалах, санхүүгийн эх үүсвэрээ нэмэх зэрэгт анхаарал хандуул.
Эрүүл мэндийн хувьд ямар нэг мөрөг нөлөөгүй сар байн. Онцын үр дүн авчрахгүй л бол эрч хүчээ дэмий зүйлд зарцуулах хэрэггүй. Үүний оронд амьдралд чинь урам зориг, үнэ цэн өгөх зүйлсийг эрж хайхад цаг гаргаарай. Сарын 20-оос айдас, сэтгэлийн түгшүүр бүрмөсөн арилж, өөдрөг үзэл сэргэж, сэтгэл зүрх амар тайван болох болно. Ямар ч тохиолдолд тэвчээртэй хандаж, гарч буй өөрчлөлтүүдэд өөрийгөө тайвнаар бэлтгэ, тайвнаар ханд. Амьдралдаа эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд нэг нэгээр нь дэс дараалалтай үйлд. Гэнэтийн зүйл чамайг хүлээж байна.
Охин
Энэ сарын хайр дурлалын амьдрал Охины ордныхныг уйдаахгүй нь. Гэхдээ харилцаанд үүсэж болзошгүй гэнэтийн асуудлуудтай нүүр тулахад бэлэн байх хэрэгтэй. Харин хосын харилцаатай Охиныхон харилцаагаа бодитоор нь эргэн харахад гэмгүй. Цоо шинэ хүнтэй харилцаа тогтоох эсвэл салах, гэрлэх зэрэг чухал үйл явдлуудын аль нь ч тохиож магадгүй. Урт хугацааны төлөвлөгөөө гаргасан хосуудын төлөвөлгөөнд бага зэргийн асуудал үүсэж болзошгүйг сануулж байна. Өөрийгөө бүрэн зөв илэрхийлэх, ойлголцоход амар байхгүй нь. Зохицуулах гэж хичээхээсээ илүү аясаар нь түр орхиход гэмгүй шүү. Сарын 20-24-ны өдрүүд өөртэйгөө зөрчилдөх нөхцөл байдал үүснэ. Од эрхэс нөхөрлөл болоод хайр дурлалын харилцааг эерэгээр дэмжиж байгаа боловч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх, хүлээлтийг давж чадахгүй байх зэргээр бодит байдал төсөөлөл хоёр бага зэрэг зөрж магадгүй юм.
Сарын 5-28-ны хооронд хамтын ажиллагаа, гэрээ контракт, түншлэлийн холбоо нэлээдгүй идэвхитэй байх нь. Гэхдээ хамтын ажиллагаа бүрээсээ ашиг тус хүртэнэ гэж хэт найдаад хэрэггүй. Гэрээ хэлэлцээрт яаран гарын үсэг зурахгүй байх хэрэгтэй. Учир нь хэлэцээр бүтэлгүйтэх, дахин дахин хэлэлцэх шаардлага үүсэж магадгүй тул яаралгүйгээр тайван нягт нямбай хандахыг зөвлөж байна. Нийгмийн харилцаа, ажил мэргэжлийн хамтрал хамтын ажиллагаа, хувь хүний хөгжил гээд аль ч талбарын өөрчлөлтүүдэд яаран дүгнэлт, шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй.
Ажлын хэмнэлээ өөрчлөх, хилийн чанад руу явах, аялах, академик боловсролын түвшингээ ахиулах зэргээр өөрчлөлтүүд гарах төлөвтэй байна. Ажил мэргэжил, кареерийн талаарх бодол өөрчлөгдөж магадгүй ч өөрийгөө боловсруулж, шийдвэр гаргахад заавал хцгацаа өгөөрэй. Үр дүнтэй гэрээнээс ашиг олох, материаллаг хэрэгцээгээ хангах зэргээр санхүү хэрэглээний байдал дээшилнэ.
Сарын 26 хүртэл эрүүл мэнд санааг тань тийм ч их чилээхгүй. Гэхдээ орлогынхоо хэдэн хувийг эрүүл мэнддээ зориулна тэр хэрээрээ үр дүнгээ хүртэх болно гэдгийг санаарай. Ус сайн ууж, бөөрний хэвийн үйл ажиллагаагаа дэмжихийг зөвлөж байна. Харин сарын сүүлээр чухал эмчилгээ хийлгэж магадгүй бөгөөд туршлагатай сайн эмч, эмнэлэгийн байгууллагаар үйлчлүүлэхийг мөн зөвлөж байна. Үр дүнгүй, эцэс төсгөлгүй яриануудад оролцож цагаа дэмий үрэх хэрэггүй. Аливаа асуудалд анхаарал болгоомжтой, уян хатан хандахыг од эрхэс зөвлөж байна.
Жинлүүр
Сэтгэл хөдлөл чинь нэг бол доод эсвэл дээд цэгтээ тулсан тунчиг савлагаатай өдрүүдтэй нүүр тулахдаа бэлэн үү? Жинлүүрүүд минь. Энэ сард чи өөрийнхөө санаанд ч оромгүй хачирхалтай газарт хэзээ ч мартамгүй адал явдлаар дүүрэн, хөгжилтэй дурсамжийг хайртынхаа хамт бүтээх болно. Тэнгэрийн ван, Сугар гарагуудын давхцалын тусламжтай чиний бэлгийн амьдрал илүү эрч хүчтэй, идэвхтэй болох сайхан мэдээ бидэнд байгаа шүү. Бэлгийн дур хүсэл чинь нэмэгдэж, чи жирийн байдгаасаа илүү тачаангуй, санаачлагатай болж өөрчлөгдөх нь хайртад чинь таалагдах нь лавтайяа. Гэрлэсэн Жинлүүрүүд маань энэ үеийг ашиглаад хайртынхаа зүрхийг дахин өөрийн болгож, харилцаагаа шинэчлэхийг хичээгээрэй. Тэнгэрийн вангийн нөлөөгөөр ор хөнжлийн ажил чинь өөлөх зүйлгүй өнгөрөх боловч удаан хугацааны харилцааг бий болгохоор хичээж байгаа хосуудын хувьд зөвхөн бэлгийн амьдрал сайхан байх нь хангалтгүй юм. Хэрвээ чи хамтрагчтайгаа харилцаагаа илүү гүнзгийрүүлж, дахиад нэг шат ахих төлөвлөгөөтэй байгаа бол түүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, түүнтэй илүү нээлттэй харилцаж эхлэх нь та хоёрын бие биедээ итгэх итгэлийг илүү бататгах болно гэж од эрхэс чамд зөвлөж байна. Сарын 19-23ны хооронд Сугар, Ангараг гараг чиний орд дээр байрлах үедээ хоорондоо сөргөлдөж, үүний улмаас хайр дурлалын амьдралд чинь таагүй явдал тохиох, хайрттайгаа томоохон маргаан дэгдээх магадлалтай. Маргааны эхлэл нь чиний хэт өмчирхөх сэтгэл, хардалтаас үүднэ.
Харин ганц бие Жинлүүрүүд маань энэ сард Сугар гарагийн тусламжтай шинэ найз нөхөд, танилын хүрээтэй болох нь. Магадгүй та нарын минь хувьд энэ сар шинэхэн хайрын романс эхлүүлэхэд хамгийн тохиромжтой сар ч байж магад. Зөвхөн хайр дурлалын харилцаанаас гадна чиний хувь хүний хөгжил, кареерт чинь ч шинэхэн хүрээлэл чинь нөлөө үзүүлэх болно шүү. Сурч эсвэл ажиллаж байгаа салбарынхаа хүндэтгэж явдаг нэгэнтэй уулзаж, тэднээс зөвлөгөө авах ховорхон завшаан ч тохиож мэдэхээр байна. Жинлүүрүүдийн ажил хэргийг ивээгч Шинэ сар 3 сарын 6-наас эхлэн чиний орд дээр байрлах ч ажил хэргийн тухайд бүх зүйл санасан шиг чинь тийм ч хурдтай өрнөж чадахгүй.
Ажил дээрээ гаргасан шинэ санаачлага чинь хамт олны дунд өндрөөр дэмжигдэн, биеллээ олох өндөр магадлалтай сайхан мэдээ байгаа ч Сарын 5-наас 28-ний хооронд Буд гарагийн буцах хөдөлгөөний үед томоохон хэмжээний төсөлд гарын үсэг зурах, гэрээ хэлцэл байгуулахаас аль болох татгалзаж, хойшлуулахыг хүсэж байна. Гэнэтийн ирсэн ажлын байрны санал, хамтарч ажиллах гэрээ гэх мэтийн зүйл маш хурдан сэтгэлийг чинь догдлуулах хэдий ч эцсийн байдлаар зөвшөөрөх хүртлээ маш хянуур, болгоомжтой байхыг зөвлөе. Хуучин ажилдаа эргэн орох хүсэлтэй байгаа бол хүсэл чинь биелж магадгүй шүү. Сарын 26-наас хойш Сугар гараг ажил хэргийг чинь ивээж эхлэх тул чи өр ширээ сар дуусахаас өмнө төлж дуусган, сүүл өдрүүдэд олсон орлогоо хадгаламж руугаа хийх боломжтой болно. Гэнэтийн санхүүгийн бэрхшээлүүд энэ сард хэд хэд тохиох ч чамд тэр бүхэн үр ашгаа өгөх учраас сэтгэлээр уналгүй, ажилдаа сайн төвлөрөөрэй. Орлого чинь тогтворгүй байх учраас өөрт байгаа нөөцөө чухал биш зүйлсэд зарцуулах эсвэл өр тавих гэх мэтийн эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Чи лоттерей сугалаанд хожих, эсвэл шагналт уралдаанд ялах магадлалтай.
Эрүүл мэндийн хувьд хөнгөхөн зэргийн толгой өвдөх гэх мэтийн зовиурыг өөрөө өөртөө буруу онош тавин эмчлэх гэж оролдсоноос биеийнхээ байдлыг хүндрүүлж магадгүй. Тийм болохоор өвчний зовиур илэрвэл шууд эмнэлгийн байгууллагад хандаарай. Буд гарагийн буцах хөдөлгөөнөөр сарын 6-ны үед хууч өвчин эргэн сэдэрч магадгүй тул энэ үеэр гам сайн барьж, эрүүл мэнддээ эрсдэлтэй алхам хийхгүй байхыг хүсэж байна. Санхүүгийн байдал чинь сарын турш санааг чинь зовоох учраас сэтгэл санаагаа тайван байлгаж, бясалгал, амьсгалын дасгал хийх гэх мэтээр сэтгэл зүйн эрүүл мэнддээ цаг гаргах нь тун чухал юм шүү. Эрүүл мэнд хэзээд нэг номерт байх ёстой шүү дээ.
Хилэнц
Таагүй мэдээ дуулгаж байгаад минь уучлаарай, гэхдээ энэ сард Хилэнцүүдийн маань хайр дурлалын амьдрал тийм ч дардан байхгүй нь. Хамтрагчтайгаа харилцаагаа үргэлжлүүлэхийн тулд та хоёрын өмнө тулгараад байгаа том бэрхшээлтэй нүүр тулан, түүнийг шийдвэрлэхийг хичээх мөн нэмээд өөрийнхөө дотоод мэдрэмжийг хамтрагчдаа ний нуугүй илэрхийлэн хэлэх нь та хоёрын харилцааг аврах шийдэл байна. Зарим Хилэнцүүд маань харилцаагаа аварч үлдэхийн төлөө эцэг эхтэйгээ ч ам мурийж мэдэх нь. Шийдэж чадаагүй олон асуудлуудын хажуугаар та хоёрын нэг нь хуурамчаар нөгөөгөө хардаж харилцаагаа бүүр ч хүнд байдалд оруулах бололтой.
Сарын 5-наас 28-ний хооронд Буд гараг буцах хөдөлгөөнд орсноор хүсэл тачаал чинь жирийн үеийнхээс илүү нэмэгдэн чамайг бодлогогүй үйлдэл хийхэд хүргэж, улмаар тун төвөгтэй нөхцөл байдал руу хөтөлж мэдэхээр байна. Хэрвээ хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол чиний өндгөн эс энэ сард жирийн үеийнхээс ихээр боловсорч үр тогтоох магадлал тун өндөр байх тул боломжийг бүү алдаарай. Ганц биечүүд цоо шинэ харилцааг эхлүүлэх эсвэл, хуучин харилцаагаа эргэж сэргээх хэдий ч од эрхэс чамайг хайр дурлалын амьдралдаа тун хүлээцтэй хандахыг зөвлөж байна шүү. Гэнэтийн буруу ойлголцлоос үүдэн амжилттай байх байсан харилцаагаа чи сүйтгэж магадгүй.
Ажил дээрээ зайлшгүй хийж гүйцэтгэх ёстой ажлуудаас илүүтэй шинэлэг, бүтээлч санаагаа улам боловсронгуй болгох тал дээр чи түлхүү ажиллана. Өдөр тутам хийж гүйцэтгэдэг жижиг ажлуудаа хийхийнхээ хажуугаар өөрийнхөө алсын хараа, тэмүүлж байгаа зорилгынхоо талаар бодохдоо тусгайлан цаг гаргаарай гэж од эрхэс чамд зөвлөж байна. Заримдаа бид жижиг зүйлсэд хэт их анхаарал хандуулаад хамгийн чухал зүйлсээ мартчих гээд байдаг талтай шүү дээ.
Ангараг гараг Тэнгэрийн ван гараг хоёрын давхцалын улмаас зарим ажил хэргийн түншлэл, хамтын ажиллагаанд чинь саад учирч, тогтворгүй болох эрсдэлтэй. Нөгөө талаараа шинэхэн бизнесийн хамтрагчтай учирч ажлаа урьдынхаасаа илүү бүтээмжтэй, ашигтай явуулах ч боломжтой болох нь. Сарын 20-ноос Нар чиний ажил хэрэг, эрүүл мэндийг чинь гэрэлтүүлж эхлэх учраас ажил хайж байгаа эсвэл албан тушаал өгсөхийг хүсэж байгаа Хилэнцүүдийн маань хүсэл эдгээр өдрүүдэд биелэх боломжтой. Хэсэг зуурын зугаа цэнгэлийн төлөө олон сар, жил цуглуулсан хадгаламждаа гараа дүрэх хэрэггүй шүү. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийвэл санхүүгийн хувьд энэ сард чамд ноцтой зүйлс тохиохгүй.
Мөн хялбар аргаар хурдан хугацаанд мөнгөтэй болохыг хүссэн чиний хүсэл чинь луйварчингийн өгөөш болж мэдэх тул тодорхой биш, бүрхэг хөрөнгө оруулалт энэ сард хийхээс болгоомжил. Стресс, бухимдал энэ сард чамаас тун холуур байх тул бүхий л анхаарлаа ажилдаа төвлө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ