"Маяара" хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд хандив үзүүллээ
"Маяара" брэнд нийгмийн хариуцлагаа хүрээнд 2018 онд 7,5 сая төгрөгийн үнийн дүн бүхий хичээлийн цүнхийг тэргэнцэртэй хүүхдүүд, дауны синдромтой хүүхдүүд болон асран хамгаалах хүнгүй хүүхдүүдэд бэлэглэж байв. Харин энэ удаа гуравдугаар сарын 02-ны өдөр 6 сая төгрөгийн үнийн дүн бүхий барааг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах нийслэлийн зургаан байранд хандивлалаа.
...Найман настай хүү гэрээсээ зугтан автобусанд суугаад хамгаалах байранд очжээ. Сэргэлэн гэгч нь дэндүү, дагжаа биетэй хүүгийн цовоо нүдэнд гуниг хурсан нь илт. Хурдан морь унадаг тэр хүүгийн ээж нь архичин. Аав нь архичин. Хүүгээ 200,000 төгрөгөөр хурдан морь унуулна. Олсон мөнгөөр архи уун “пизда минь, янхан минь” гэж зодно. Нэг удаа биш 7 хоногийн 4 өдөр архи уун хүүг тамлана. Уух бүртээ зодно. Хурдан морины ах нар нь бас зодно. Тэр зодуулах гэж энэ хорвоод мэндлээгүй нь лавтай. Ямар хатуу, харалган сэтгэлтэй хүмүүс вэ? Энэ бол зүгээр л нэг жишээ. Нөхөртөө зодуулан 5 хүүхдийнхээ амийг аврах гээд зугтаан гарсан ээж. Гал халуун хайр нь харгислал нь болно гэж хөөрхий эмэгтэй яаж мэдэх билээ. Энэ бол миний тулж уулзсан 2 хүний бодит жишээ. Өдөр бүр маш олон эмэгтэйчүүд, хүүхдүүд зовж байна, зодуулж байна. Бид Март 8 гэдэг баярыг цэцэг, шоколадаар хардаг, дүгнэдэг байхыг таслан зогсоомоор байна...
Мартын 8 биш “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” энэ өдөр байгууллагынхаа эмэгтэйчүүдийг халуун дарс, шоколадаар баярлуулахын оронд эрх нь зөрчигдсөн маш олон эмэгтэйчүүдэд сэтгэлийн гараа сунгахыг уриалж байна. Залуус бид нийгэмдээ гэрэл асаах, асуудлыг өөрсдөө шийдэх гарцыг хайдаг, нийгэмдээ өөрсдийн хувь нэмрээ оруулдаг байхыг "Маяара" брэндээс уриаллаа. Мөн энэхүү санаачлалыг дэмжин Японы эрүүл мэндийн төслөөс 600 ширхэг хүүхдийн утааны эсрэг маск хандивлажээ.
Шүдний сойз 1000 ширхэг
Ноосон оймс 600 ширхэг
Хүүхдийн ноосон оймс 400 ширхэг
Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн дотуур хувцас 700 ширхэг
Эмэгтэй дотуур хувцас 1000 ширхэг
Угаалгын нунтаг 300 кг
Шампунь 150 литр
Шүдний 00 30 ширхэг
Биеийн шингэн саван 150 литр
Эдийн саван 60 ширхэг
Утааны эсрэг маск 600 ширхэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ