ОБЕГ: Нуранги дахиж үүсэх эрсдэл байна

-Ослын талбайд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна-
Төв аймгийн Заамар суман дахь Эко Алтан Заамар компанийн ил уурхайн нурангид дарагдсан ажилчдыг эрэн хайх ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байна.
Ослын дараах эрэн хайх үйл ажиллагааны талаар газар дээрээс нь Ийгл телевизийн сурвалжлах баг шууд холбогдон мэдээллээ.
Эрэн хайх ажиллагаа осол болсон өдрөөс хойш дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар эрэн хайх ажиллагаа хэрхэн үргэлжилж байгааг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраас тодруулсан байна.
-Дөрөв хоногийн хугацаанд бид осолдсон хоёр хүнийг гаргасан. Өчигдөр бульдозерын байрлалыг олсон. Бульдозерийн хутганы ир дээшээ байрлалтай байгаа. Уг бульдозер 80 орчим тонн гэсэн. Түүнийг гаргах гэж тоног төхөөрөмжүүд хэрэглээд дийлэхгүй байна. Лаг шавар дотор байгаа учраас түүнийг хөхөөд барьчихсан хамгийн хүчтэй экскаваторыг троссоор холбоод татсан ч тасарч бульдозерыг татаж байсан эд анги нь мултран гаргаж чадсангүй. Тухайн газраас бульдозерчин байж магадгүй осолдсон нэг хүнийг олсон. Мөн металл мэдрэгчээр тандалт хийлгэж үзлээ.
Манай аврагч нар бүсэлхийгээр татсан усан дотор ажиллаж байгаа. Бид 4000 метрийн өндөртэй усыг алсаас хүчтэй соруулж 1200 метр орчим газрын усыг гаргасан. Аврагч доор орон 2 метрийн урттай тэмтрүүл гэдэг төмрийг доош зооход төмөр далд орж байгаа. Тэгэхээр 2 метр орчим лаг шавар байна гэсэн үг. Түүний доор экскаватор орсон гэж тооцоолж байгаа. Экскаваторын орчимд нэг хүн явж байсан гэсэн. Бид хоёр хүнийг эрэн хайх ажиллагааг хийж байна. Өндөрлөг дээрээс талбайг харж байсан нэг залуутай бид мэдээлэл солилцон эрэн хайх ажиллагааг баримжаалж байгаа. Түүний хэлсэн мэдээлэл голчтой байна. Өнөөдөр лаг шавраа холдуулан экскаваторын хажууд байгаа хүнийг олоход хүчтэй механизм ашиглахгүй. Маш багаар тэмтэрч байж олохгүй бол болохгүй. Бид өнөөдөр хуралдан дараагийн ажиллагаагаа эсрэг талаас нь зам даган ханаа даган орох гэж байна. Энэ ч эрсдэлтэй. Тэр хананы цаана мөс тогтсон байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ