Өнөөдөр болох үйл явдлын тойм

 Гуравдугаар сарын 05-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Багш хөгжлийн ордонд багш, сурагчийн харилцаанд үүсдэг асуудлууд, түүнийг шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцүүлэг болно. Утас: 96061497

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Түмэнжобс” хөдөлмөр зуучийн компаниас орон гэргүй иргэдэд үнэгүй хоол, хувцас өгч, эрүүл мэндийн үзлэгт хамруулах газар нээх талаар мэдээлнэ.

13.00 цагт Багш хөгжлийн ордонд “Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөр”-ийн нээлт болно. Утас: 96061497

14.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд “Дарь эхийн хөгжил миний нүдээр” эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулна.

14.00 цагт “MN Арт Галерей”-д ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл төмрийн судалгааны салбарын бүтээсэн "Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл" эрдэм шинжилгээний каталогийн нээлт болно.

14.30 цагт МУИС-ийн хичээлийн I байранд их, дээд сургуулиудын төгсөх дамжааны оюутнуудад зориулсан "Оюутан та хүссэн ажилдаа ороход бэлэн үү?" сургалт, өдөрлөг болно. Утас: 99002019

16.00 цагт Удирдлагын академийн байранд Түүхийн ухааны доктор Р.Болд “Халх голын байлдааны үйл явдлыг өргөн шинжлэхүй” сэдвээр лекц уншина.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ