Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг Говьсүмбэрээс баривчилжээ

Говьсүмбэр аймгийн Сайхандулаан сумын иргэн Н-ний гэрт 2019 оны хоёрдугаар сарын 26-27-нд шилжих шөнө хулгай орж, эд зүйл алдагдсан хэргийг аймгийн Цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Шалгалтын явцад хэрэгтнүүдийг илрүүлэн баривчилжээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Б, Сонгинохайрхан дүүргийн иргэн Б, Н, Дундговь аймгийн харьяат А нар нь хохирогчийн гэрийн хаалгыг таслагч багаж ашиглан эвдэж, бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, холбогдох шалгалтыг хийж байгаа юм байна.
Дээрх этгээдүүд нь Улаанбаатар хотод гэмт хэрэг үйлдэн эрэн сурвалжлагдаж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ