276 сувилагчид мэргэжлээрээ дахин ажиллах боломж олгожээ

Тодорхой хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй сувилагчдыг мэргэжлээрээ ажиллах боломжийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх, ажлын байраар хангах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” зорилтот арга хэмжээ үргэлжлэн хэрэгжиж байгаа юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд дөрвөн сарын хугацаанд мэргэжлээрээ эргэн ажиллах сонирхолтой 276 сувилагчийг “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтад хамруулжээ. Эдгээрийн 77 хувь нь ажлын байраар хангагдаад байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ