Хилийн цэргийн 15 алба хаагч хууль бусаар мод бэлтгэж байгаад баригджээ

Гуравдугаар сарын 5-ны өдрийн оройн 23:40 цагт Сэлэнгэ аймагт хилийн цэргийнхэн хууль бусаар мод бэлтгэж байгаад баригджээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн дугаар ангийн 15 алба хаагч зохих хууль ёсны зөвшөөрөлгүйгээр 57 ширхэг нойтон нарс мод бэлтгэж байгааг иргэдийг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгасан байна. Хууль бусаар ойгоос мод бэлтгэж байсан гэх асуудлыг тус аймгийн цагдаагийн хэлтэст материалжуулан шалгаж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ