Засгийн газрын ажлын хэсэг "Эрдэнэт үйлдвэр"-т ажиллаж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр ажлын хэсэг байгуулагдсан юм. Тус ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж буй. Ажлын хэсгийнхэн "Эрдэнэт" хотод очоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ