Олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн хөтөч гэрчилгээг 18 хүн хүртлээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо хамтран чадварлаг хөтөч, тайлбарлагчдыг бэлтгэх сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.


Тус сургалтын хоёрдугаар ээлжийн сургалт гуравдугаар сарын 6-нд дуусаж, хамрагдсан 33 иргэнээс 18 нь олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн хөтөч, тайлбарлагчийн гэрчилгээ гардан авлаа. Дараагийн сургалт энэ сарын 11-ний өдөр эхлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ