Индонезид гэр бүл болоогүй зургаан хосыг олны өмнө саваадаж шийтгэжээ


 Гэр бүл болоогүй мөртлөө бэлгийн  харьцаанд орсон хосуудыг илрүүлэх  ажиллагааг  Индонезид явуулсан байна. Ингэснээр зургаан эрэгтэй, зургаан эмэгтэй баривчилж, шоронд ял эдлүүлсний дараа олны  өмнө шийтгэснийг хэвлэлд бичжээ.

Уг арга хэмжээг Банда-Ачех хотын  нэг зочид буудалд явуулсан байна.Хэвлэлд бичсэнээр, хүчнийхэн албан ёсоор гэр бүл болоогүй мөртлөө бэлгийн харилцаанд орж буй тийм  хосуудыг эрж хайх ажиллагаа явуулжээ.Өөр хүйсийн хүнтэй нэг өрөөнд байж байгаад, саатуулагдсан хоёр хосыг л шууд хэргийн газарт  шийтгэсэн байна.

Гэмт буруутнуудыг шоронд хэдэн сар хорьсны дараа олны өмнө савааджээ.Тэднийг   шууд гадаа талбайд хүмүүсийн нүдэн дээр 17-25 удаа саваадсан байна.

Учир нь шариатын хуулиар,  гэр бүл болоогүй байхдаа бэлгийн харьцаанд орохыг ноцтой гэмт хэрэг хэмээн үздэг аж.


С.Инда



СЭТГЭГДЭЛ БИЧИХ