Төрсөн эгчийгээ хөнөөсөн этгээдийг шүүж байна

Шунахайн сэдлээр төрсөн эгчийгээ хөнөөж, галдан шатаасан этгээдийг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүж байна. Б нь уг хэргийг өөрийн найз Э-тэй хамт үйлдсэн учир тэднийг хамт шүүж байгаа юм. Тэд эгчийнхээ дансан дахь мөнгийг авахаар очсон ч өгөөгүй тул маргалдаж, хороосон хэмээн мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хэмээн хэвлэлээр мэдээлж байв. 

Сануулахад, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 21-нд БЗД-т байрлах "Саруул" хотхонд гал гарч, 27 настай эмэгтэй амиа алдсан байдалтайгаар олдсон байдаг. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба шуурхай ажиллаж, хэрэгтэн баривчилсан юм. Хэргийг талийгаачийн төрсөн дүү 19 настай Бнь шунахайн сэдлээр амь насыг нь хөнөөж, улмаар хэргийн ул мөрөө баллахын тулд гэрт гал тавьсан байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ