Шунахайн сэдлээр төрсөн эгчийгээ хөнөөсөн этгээдүүдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Шунахайн сэдлээр төрсөн эгчийгээ хөнөөж, галдан шатаасан этгээдийг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүж бүх насаар нь хорих ял оноолоо. Тэрбээр уг хэргийг өөрийн найз Э-тэй хамт үйлдсэн учир тэдэнд хоёуланд нь бүх насаар нь хорих ял оноосон байна.
Тэд эгчийнхээ дансан дахь мөнгийг авахаар очсон ч өгөөгүй тул маргалдаж, хороосон хэмээн мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хэмээн хэвлэлээр мэдээлж байв.
Сануулахад, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 21-нд БЗД-т байрлах "Саруул" хотхонд гал гарч, 27 настай эмэгтэй амиа алдсан байдалтайгаар олдсон байдаг. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба шуурхай ажиллаж, хэрэгтэн баривчилсан юм. Хэргийг талийгаачийн төрсөн дүү 19 настай Бнь шунахайн сэдлээр амь насыг нь хөнөөж, улмаар хэргийн ул мөрөө баллахын тулд гэрт гал тавьсан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ