Япон Улсад суралцах 98 оюутанд “БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ”-ын ажиллагаа зохион байгуулагдана.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал Сэдэвт хэлэлцүүлэг Мөрдөн байцаах албаны хурлын танхимд 10.00 цагаас болно.
- ОУ-ын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Хүүхэд-хэрэглэгч" өдөрлөгийг Монголын хүүхдийн ордонд 09.00 цаг эхэлнэ.
- 14.00 цагаас “Коосэн-Шинэ үеийн боловсон хүчин” семинар Монгол Японы төвд зохион байгуулагдана.
- БСШУСЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд 4 дүгээр сараас эхлэн Япон Улсад шилжин суралцах 98 оюутанд “БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ”-ын үйл ажиллагаа ШУТИС-ийн 1-р байрны 3 давхарт 09.00 цагт Урлаг зааланд зохион байгуулагдана.
- УУХҮЯ-ны хурлын танхимд 11.00 цагаас "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно.
- 11.00 цагт Налайх дүүргийн төв талбайд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ёслолын жагсаал болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ