Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг "Нойрны төв"-тэй боллоо

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Монголдоо анх удаа Улсын эмнэлгүүдийн хэмжээнд "Нойрны төв"-ийг байгуулж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2019.03.15/ боллоо.

 

Манай улсын хувьд нойрны асуудалтай, нойрны эмгэгээс болж шаналж буй олон иргэд байдаг ч улсын хэмжээнд энэ талаар нарийн судалсан судалгаа байдаггүйгээс гадна тодорхой хийгддэг эмчилгээ ч ховор байдаг байна.

 

Тэгвэл “Нойрны төв” нээгдсэнээр дээрх төрлийн асуудалтай болон хурхирдаг хүмүүс хандаж болох нь ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ