“ХЭВТҮҮЛ” хөдөлгөөнийхөн ээлжит ЖАГСААЛАА зохион байгууллаа

Энэ оны гуравдугаар сарын 2-ны өдөр Хэвтүүл хөдөлгөөнөөс төв талбайд анхны цуглаанаа зохион байгуулсан. Тэд долоо хоногийн бямба гариг бүрт ийнхүү жагсаал цуглаан зохион байгуулна гэж мэдэгдэж байсан билээ. Энэ дагуу өнөөдөр төв талбайд дахин жагсаал зохион байгуулж байна.
Тус хөдөлгөөн нь ЖДҮДС-аас зээл авсан энэ хүмүүсийг хуулийн өмнө хэвтүүлэх ёстой гэж үзэж буй юм. Иймд монголчууд хүчээ нэгтгэж, иргэдийн боломжийг хулгайлсан эрх мэдэлтнүүдийг хуулийн өмнө хэвттэл тэмцэцгээе гэж уриалж байгаа.
Мөн ЖДҮДС-аас УИХ-ын гишүүдийн авсан мөнгөний хэмжээ ихэнхдээ 950 сая, нэг тэрбум төгрөг. Тэгвэл нэг тэрбум төгрөгийг мянгатын дэвсгэртээр хураавал ямархуу овор хэмжээтэй болохыг ч өмнөх жагсаалын үеэр харуулсан.
Улмаар Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ далайлган зээл авсан УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцохыг эрх баригчдаас шаардаж байгаа юм. “ЖДҮ-чид 6-7 хууль зөрчиж, 30 гаруй заалтаар шийтгэгдэх гэмт хэрэг хийсэн хүмүүс. Иймд ерөнхий прокурор зээл авсан гишүүдийг түдгэлзүүлэх саналыг дахин оруулж ирэх хэрэгтэй гэдгийг ч тэд онцолж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ