Цаг агаарын улмаас МИАТ-ийн зарим нислэгүүд хойшлогдлоо

Улаанбаатар хотын цаг агаар таагүй байгаа улмаас гуравдугаар сарын 18-ны өдрийн Хонг Конг -УБ Сөүл-УБ, Токио-УБ чиглэлийн нислэгүүд хойшлогджээ. Улмаар гуравдугаар сарын 19-ны өглөө доорх хуваарийн дагуу хийгдэх болсон байна. 

Хонг Конг - Улаанбаатар

Нислэгийн дугаар: ОМ2972

Хөөрөх цаг: 09:00

Буух цаг: 13:40

Сөүл - Улаанбаатар

Нислэгийн дугаар: ОМ302А

Хөөрөх цаг: 12:20

Буух цаг: 15:05

Токио - Улаанбаатар

Нислэгийн дугаар: ОМ502

Хөөрөх цаг: 09:05

Буух цаг: 14:00

/Бүх цаг орон нутгийн цагаар/

Цаг агаарын улмаас дахин өөрчлөлт орсон тохиолдолд та бүхэнд шинэчилсэн цагийн хуваарийн хүргэх болно хэмээн МИАТ өөрсдийн пэйж хуудаснаа мэдээлсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ