“Бор Өндөр” цогцолбор сургуулийн сурагчид гар хүрсэн багшийг ажлаас нь чөлөөлнө гэв

Хэнтий аймгийн “Бор Өндөр” цогцолбор сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч багшдаа цохиулсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа талаарх мэдээллийг бид хүргэсэн билээ.
Б.Бат-Эрдэнэ хүү гуравдугаар сарын 13-ны өдөр ГССҮТ-д ирж, элэг нь бяцарч, хоёр газраа идээлсэн гэх оноштойгоор хагалгаанд орсон юм.
Б.Бат-Эрдэнийн анги даасан багш буюу нийгмийн ухааны багш нь хүүгийн элгийг бяцартал хүчтэй цохисон гэж хүү болон түүний гэр бүл ярьсан. Уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа учраас албаныхан дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Харин дээрх асуудалд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас тусгай ажлын хэсэг гарч тухайн багшид хариуцлага тооцно гэдгээ мэдэгдээд байна. Мөн яамнаас багш болон сургуулийн захирлыг дуудаж уулзжээ. Яамны зүйгээс ёс зүйн алдаа гаргасан багш, сургуулийн захирал нарыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудал яригдаж байгаа талаараа мэдээлээд буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ