"KFC"-гээр үйлчлүүлсэн аав, хүү хоёр хордлого авч, эмнэлэгт хүргэгджээ

“Зайсан KFC” түргэн хоолны сүлжээгээр хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд үйлчлүүлсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, заримд нь бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д 40-өөд иргэн хэвтэн эмчлүүлсэн. Мөн гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэтэл энэ дуулиан намжаагүй байхад дахин нэг хүн хордож, ХӨСҮТ-д эмчлүүлж байна. 

Өчигдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр KFC-гээр үйлчлүүлсэн аав, хүү хоёр хордлого авч, өнгөрсөн шөнө ХӨСҮТ-д эмчлүүлж эхэлсэн гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ