Нийслэл, дүүргийн дарга нар маргааш өрсөлдөх чадвараа хэлэлцэнэ

“Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан-2019” судалгаа хоёр дахь жилдээ гарлаа. Энэ судалгааны тайлангийн нээлтийн хэлэлцүүлэг маргааш Новотел зочид буудлын хурлын танхимд 10.00-12.00 цагийн хооронд болох юм байна.
Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг, ЭЗБӨЧСТ-ын Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан, есөн дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон судлаачид, хэвлэл мэдээллийнхэн оролцох аж.
Тус төвөөс Монгол Улсын дэлхийд өрсөлдөх чадвар болон аймгуудын өрсөлдөх чадварын тайланг найм дахь жилдээ гаргаж байгаа бөгөөд дүүргүүдийн тайланг хоёр дахь жилдээ гаргаж танилцуулж байгаа нь энэ юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ