Улаанбаатар хотын нийт гэрэлтүүлгийн асалт 98 хувьтай боллоо

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар гэрэлтэй хот аяныг 2018 оны 11-р сараас эхлэн хэрэгжсэн. Улаанбаатар хотод 90 мянган ширхэг гэрэлтүүлэг байх ёстой байдаг байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 60 мянга гаруй гэрэлтүүлэг байгаа юм. Эдгээр гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцдаг 13 байгууллагаас төлөөлөл гарч, 29 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан байна. Гэрэлтэй хот аян 4 сарын турш үргэлжилсэн юм. Өнөөдөр ажлын хэсэг аяны үр дүнг танилцууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ