21 настай залууг эмэгтэйчүүдийн эмч дээр хувиарласан нь үнэн гэв

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 21 настай залуу эмэгтэйчүүдийн эмчээр эмчлүүлснээс болж өвчин нь хүндрэн нас баржээ. Тэрбээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр цочмог гепатитаар өвдсөн гэсэн оноштойгоор ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хандсан байна.  Тухайн үед тасгийн эрхлэгч өвдсөн тул орлогч эмч нь н.Нандин-эрдэнэ гэх эмэгтэйчүүдийн эмч дээр өвчтөнийг хувиарлажээ.

Талийгаач анх эмнэлэгт ирэхдээ цочмог гепатитын дунд зэрэгтэй ирсэн байна. Улмаар тус эмнэлэгт 12 хоног эмчлүүлж байгаад Эрчимт эмчилгээний тасаг руу шилжсэн ч өвчний хүндрэлээр нас баржээ.

Иймд ар гэрийхэн нь мэргэжлийн бус хүнээр эмчлүүлсэн гэх гомдлыг гаргаад байгаа аж.

Харин ХӨСҮТ-ын удирдлагын зүгээс “21 настай залуу хоёрдугаар сарын 20-ны өдөр манай эмнэлэгт хандсан нь үнэнГэвч  тэрбээр өөрөө хэвтэхээс татгалзсан бичиг хийж өгөөд буцсан байдаг. Манай эмч мэргэжилтнүүд араас нь утасдаж, маргааш нь манай төвд эмчилгээ хийлгэхээр ирсэн. Эмч мэргэжилтнүүд маань зургадугаар тасаг буюу эмэгтэй цочмог гепатитын тасагт хүлээн авсан. Өвчтөн эмчилгээ хийлгэж байсан ч нас барсан нь үнэн. Манай төвийн эмч мэргэжилтнүүд өвчтөнүүдийнхээ амь насыг аврахаар чадлаараа л ажилладаг Харин гэр бүлийнхэнд нь эмчлэгч эмч нь ёс зүйгүй хандсан байна лээ” гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ