Яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэн нээгдлээ

Монголын зохиолчдын эвлэл, Монголын хүүхдийн урлан бүтээх төв хамтран Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэн гаргадаг уламжлалтай. Энэ жил уламжлал ёсоор яруу найраг, уран бичлэгийн "Нэг ертөнц" үзэсгэлэнг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.  Өчигдөр буюу Дэлхийн яруу найргийн өдрөөр энэхүү үзэсгэлэнгийн нээлт болов. Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджав, Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн, яруу найрагч, зохиолч Д.Чинзориг, Монголын хүүхдийн урлан бүтээ төвийн захирал Д.Уранбилэг болон зохиолч, яруу найрагчид, монгол уран бичлэгийн мастерууд, Монголын урлан бүтээх төвийн сурагчид оролцлоо. 

Яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэн жилээс жилд өргөжиж, оролцогчид болон үзэгчдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд монгол уран бичлэгээр бичих сурагчид, оюутан залуус олон болж буй гэдгийг үзэсгэлэн зохион байгуулагчид онцолж байв. Үзэсгэлэнд тавигдсан шүлгүүдийг Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн дэргэдэх Д.Ганбаатар багштай уран бичлэгийн дугуйлангийн сурагчид бичжээ. 

"Нэг ертөнц" яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр яруу найргийн чөлөөт уншлага болж, оролцогчид монгол, орос, казах хэл дээр шүлэг найргаа уншсан юм. 

Яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэн нээгдлээ

Яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэн нээгдлээ

Яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэн нээгдлээ

Яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэн нээгдлээ

Яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэн нээгдлээ

Яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэн нээгдлээ

Яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэн нээгдлээ

М.Нямчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ