Сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг 1800-2000 утас ажиллаж эхэллээ

Монголд анх удаа Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагаар мэдээлэл өгөх 1800-2000 утас өнөөдрөөс ажиллаж эхэллээ.
Энэхүү утсаар олон жилийн туршлагатай сэтгэцийн эмч нар ээлжээр ажиллаж, зөвлөгөө өгөх юм байна.
Энэхүү утсыг нээн ажиллуулснаар архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал, уур бухимдал, нойргүйдэл, стресстэй, сэтгэл зүйн ямар нэг асуудалтай хүмүүс гаднын хөгжингүй орнуудтай адил утсаар шууд мэдээлэл авах боломж бүрджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ