Дахин сонгуульд Г.Доржпалам, Б.Галхүү нар ялалт байгуулжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль гуравдугаар сарын 23-ны өдөр явагдсан. Сонгуулийн үр дүнгийн талаар Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгуульд 10 дугаар тойрогт нэрсийн жагсаалтад 47657 сонгогч бүртгэлтэй. Үүнээс 2647 сонгогч саналаа өгч, сонгуулийн ирц тухайн тойрог дээр 56.8 хувьтай явагджээ. Үүнээс МАН-аас нэр дэвшсэн Г.Доржпаламд 1460 сонгогч буюу 55.2 хувь, Монголын консерватив намаас нэр дэвшсэн О.Мөнтуяад 19 буюу 0.72 хувь, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Мягмардоржид 24 буюу 0.91 хувь, Монголын ногоон намаас нэр дэвшсэн Мөнхцэцэгт 20 буюу 0.76, бие даагч М.Алтанзаяад 989 буюу 37.4 хувь, бие даагч Жаргалд төлөө 114 буюу 4.31 хувийн саналыг тус тус өгсөн дүн мэдээ гарсан.
Харин 19 дүгээр тойрогт нэрсийн жагсаалтад 7154 иргэн бүртгэгдсэн. Үүнээс санал өгсөн сонгогчийн тоо 3850 сонгогч буюу 53.84 хувьд нь саналаа өгснөөр сонгууль хүчин төгөлдөр болсон. Үүнээс МАН-аас нэр дэвшсэн Б.Галхүүд 2029 буюу 52.7, Монголын консерватив намаас нэр дэвшсэн Долгормаад 15 буюу 0.35, Бүгд найрамдах намаас дэвшсэн Орхонд 30 буюу 0.64, Ногоон намаас нэр дэвшсэн Мөнхзаяад 47 буюу 1.21, бие даагч Уламбаярт 412 буюу 11.25, бие даагч Т.Туулд 1277 буюу 35.94 хувийн санал өгсөн байна.
Сонгуулийн холболдох заалтын дагуу Сонгуулийн хороо хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгосонд тооцож түр үнэмлэх гардуулдаг. Энэ дагуу хамгийн олон санал авсан Г.Доржпалам, Б.Галхүү нарт түр үнэмлэх олгожээ.
М.Нямчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ