Эмчилгээний хоолны мэргэжилтнүүд даралт бууруулдаг агшаамлыг нэрлэв


Америкийн эмчилгээний хоолны мэргэжилтнүүд  овъёосыг  артерийн даралттай хүмүүсийн хувьд хамгийн чухал бүтээгдэхүүн гэж нэрлэжээ. Шинжээчид ийм өвчтэй сайн дурынхныг оролцуулан туршилт хийсэн байна. 

Мэргэжилтнүүд тэдэнд хоногт 120 грамм  овъёосны агшаамал өгч байжээ.  Сар хагасын дараа туршилтад оролцогчдын 75% нь даралт хэвийн хэмжээнд хүртэл буурч, биеийн байдал дээрдсэнийг анзаарсан байна.

Хэвлэлд бичсэнээр,  даралт 5-аас 15  миллиметр хүртэл мөнгөн усны багана болж буурчээ. Үүнээс гадна, овъёос идэх нь илүүдэл жинг бууруулдагийг эрдэмтэд дурдсан байна.

Түрүүнд нь Оросын эрдэмтэд хорт хавдрын эсрэг агшаамал болон жигнэмэг хийжээ.  Хоол хүнсэндээ тусгай мюсли, овъёсосны жигнэмэг, агшаамал хэрэглэснээр, уушиг, хөхний юмуу түрүү булчирхай, ходоодны хавдраас  урьдчилан сэргийлж болно гэж тэд үзэж байна.

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ