Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

08:00 цагт

  • Холлидэй Инн зочид буудлын хурлын танхимд “Хамтын оролцоотой байгаль орчны хяналт, шинжилгээ” сэдэвт семинар эхэлнэ.

10:00 цагт

  • УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Геологийн төв лаборатори дээр ажиллана. Монгол Улсад үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд чулуулгийн үнэмлэхүй нас тогтоох орчин үеийн багаж тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 99089666. 99209315
  • Эрүүл мэндийн яамны “А” танхимд Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд Мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь төслийн сургалтын нээлт болно. Мөн энэ үеэр эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд гардуулна. Утас: 99179899, 86885060

11:00 цагт

  • Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд "Давсыг хоолны цэснээс хасъя!" сэдэвт хэвлэлийн бага хурал болно. Утас: 99090011, 86885060
  • Хангарьд ордны 1 давхарт Ай Ти Эм 2019 ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн тухай хэвлэлийн бага хурал болно.
  • “Үндэсний мэдээллийн төв”-д ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг Үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар өгч байгаа талаар хуульч н.Ариунболд мэдээлэл хийнэ.
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 3 сарын 26-27-ны өдрүүдэд “Хамтын оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээ” сэдэвт семинар Holiday Inn зочид буудалд зохион байгуулна. “Нэг дэлхий, нэг зорилго” гэсэн уриан дор зохиогдох уг семинар нь малчид, байгаль орчны хамгаалагчид, төрийн түшээд, мэргэжлийн хяналтын салбарын байцаагчид гээд байгаль орчны засаглалын оролцогч талууд болох төр, хувийн хэвшил, олон нийтийн 100 гаруй төлөөллийг хамрах бөгөөд семинарын үеэр Монгол Улсад хариуцлагатай уул уурхайн төсөл хэрэгжсэн хугацаанд хийсэн ажлуудыг хөндөж, байгаль орчинд ээлтэй уул уурхайн засаглалд тулгамдаж буй асуудал, цаашдын төлөв, зорилгыг хэлэлцэх юм. Утас: 99554708

СЭТГЭГДЭЛ БИЧИХ