АНУ-д “Boeing 737 MAX” онгоц яаралтай буулт хийжээ


АНУ-ын Southwest Airlines” компанийн “Boeing 737 MAX” онгоц хөдөлгүүрийн доголдлын улмаас Флорида мужийн Орландогийн нисэх буудалд яаралтай буулт хийсэн тухай “Fox News” телевиз мэдээлжээ.

Онгоцыг хөөрөөд удаагүй байхад нисгэгч нь доголдол гарсан тухай мэдээлж, нисэх буудлын диспетчерээс яаралтай эргэж буух зөвшөөрөл хүссэн байна. Онгоцонд зорчигчид байгаагүй бөгөөд түр байрлах газар руу шилжүүлж байжээ.

Энэ сарын 10-нд “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 MAX” онгоц Этиопийн Дебре Зейт хотын ойролцоо сүйрэхэд 157 хүн амь үрэгдсэн билээ. Үүнээс өмнө, 2018 оны аравдугаар сарын 29-нд мөн загварын Индонезийн “Lion Air” компанийн онгоц сүйрсэн юм.

Энэ бүхнээс үүдэн “Boeing” компани дэлхий даяар тус загварын онгоцыг түр хугацаанд ашиглахгүй байх зөвлөмж гаргажээ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ