ЭХЭМҮТ-ийн 6 давхраас унасан эмэгтэй өнөө өглөө нас баржээ

ЭХЭМҮТ-ийн зургаан давхрын Төрөхийн өмнөх өрөөнд байсан 17 настай эмэгтэйн биеийн байдлыг тодруулахаар ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн клиникийн захирал Б.Баттулгатай холбогдоход, Эхийг манай эмнэлэгт төрүүлсэн, ураг амьгүй төрсөн. Төрөхтэй холбоотой мэргэжлийн тусламж үзүүлсний дараа гэмтлийн эмгэг давамгай байсан тул ГССҮТ рүү хүргүүлсэн гэв.
Энэ талаар ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Хишигсүрэнгээс тодруулахад, Гуравдугаар сарын 26-ны 22.30 цагт 17 настай А гэгч эмэгтэй өндрөөс унасан. Жирэмсэн эхийг төрүүлэх тусламжийг ЭХЭМҮТ-д үзүүлээд, манай эмнэлэг рүү дуудлага өгсөн. Гэмтлийн эмнэлэгт гуравдугаар сарын 27-ны 01.10 цагт авчирч, эмчилгээ эхлүүлсэн. Гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн боловч хавсарсан хүнд гэмтэлтэй байсан тул өглөө 07.05 цагт нас барсан гэлээ.
Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал Анагаах ухааны доктор, Клиникийн профессор зөвлөх Г.Баттулга тайлбар өглөө.
-Өнгөрсөн шөнө Ё овогтой А манай эмнэлэгт ирж хэвтсэн. Өчигдөр /2019.03.26/ 16.55 цагт төрөх үйл ажиллагаа эхэлсэн. 39 долоо хоногтой, ураг орчмын шингэн эрт гарсан оноштойгоор төрөхийн өмнөх өрөөнд хянагдаж байсан хүн цонхоор үсэрсэн золгүй явдал тохиолдлоо. Тухайн үед иргэдээс тусламж үйлчилгээ үзүүлж, унаж байгаа хүчийг буулгаж, гэмтлийн эрсдлийг бууруулсан. Тусламж үйлчилгээ үзүүлж, шинжилгээ хийсэн. Гэмтлийн эмч дуудаж, ирж үзлэг хийсэн. Гэсэн хэдий ч төрөх өрөөнд буцаж тээвэрлэж авчирч төрүүлсэн. Төрөх явцад 3 кг, 50 см амьгүй ураг төрсөн. Оюун ухаан болон орчны харьцаа хэвийг явагдаж байсан. Өндрөөс унаж доргин, хүнд гэмтэл авсан.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ