Улс орноо бусдаас удаан хугацаагаар захирч буй төрийн тэргүүн нар

Бусдаас удаан хугацаагаар төрийн эрх барьж буй хүмүүсийн ердөө 20% нь сайн дураараа огцордог гэсэн статистикийн баримт байдаг аж. Үүний дээр, тухайн орны удирдагч засгийн эрхэнд хичнээн л уднав, засгийн эрхийг өөрийн залгамжлагчид ч шилжүүлэхээр шийдэх магадлал нь улам багасдаг байна. TUT.BY портал сонгууль болж байдаг хэдий ч, өнөөдөр ч улс орноо удаан хугацаагаар захирч буй төрийн тэргүүн нарын жагсаалт гаргажээ.
Улс орноо хамгийн удаан захирч буй төрийн тэргүүн нар

1 дүгээр байр: Экваторын Гвиней улсын 76 настай ерөнхийлөгч Теодоро Обианг Нгема Мбасого. 39 жил ерөнхийлөгчөөр халаагүй ажиллаж байна. Тэр 1979 онд энэ албан тушаалд суужээ.

2 дугаар байр: Африкийн Камерун улсын 86 настай ерөнхийлөгч Поль Бийя. 36 жил халаагүй төрийн эрх барьж байгаа юм.

3 дугаар байр: Уганда улсын 74 настай ерөнхийлөгч Йовери Кагута Мусевени. 33 жил тасралтгүй төр барьж байна.

4 дүгээр байр: Судан улсын 75 настай ерөнхийлөгч Омар аль-Башир.

5 дугаар байр: Ираны удирдагч 79 настай Али Хосейни Хаменеи.

6 дугаар байр: Чад улсын ерөнхийлөгч 67 настай Идрис Деби. 28 жил трасралтгүй захирч байгаа.

7 дугаар байр:Тажикистаны 66 настай ерөнхийлөгч Эмомали Рахмон. 26 жил энэ албыг тасралтгүй хашиж байна.

8 дугаар байр: Эритреин 73 настай ерөнхийлөгч Исайяс Афеверки. 25 жил халаагүй ажиллаж байна.

9 дгээр байр: Беларусийн ерөнхийлөгч 64 настай Александр Лукашенко. 24 жил төрийн эрхийг халаагүй барьж байгаа.
10 дугаар байр: БН Конго Улсын 75 настай ерөнхийлөгч Дени Сассу Нгессо. 24 жил тасралтгүй төр барьж байна.
Их Британи болон Британийн хамтын нөхөрлөлийн гишүүн бусад хэд хэдэн орны төрийн тэргүүн тухайлбал хатан хаан 92 настай хоёрдугаар Елизавета 1952 оны хоёрдугаар сарын 6-наас 67 жил төрийн эрх барьж байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ