Зах, худалдааны төвүүдийн бизнес эрхлэгчид И-баримт өгөх боломж бүрдсэн гэв

Зах, худалдааны төвүүдэд И-баримт өгөх боломж бүрдсэн талаар Татварын ерөнхий газраас мэдээлсэн байна. Тодруулбал, зах, худалдааны төвдүүдэд худалдаа эрхэлж буй бизнес эрхлэгчид төлбөрийн баримтыг гар утсаараа олгох аж. Тиймээс иргэд төлбөрийн баримтаа авья гэдэг шаардлагыг тавих бүрэн эрхтэй болжээ. Хэрвээ төлбөрийн баримт өгөхгүй бол татварын албаны 1800-1288 дугаар утсанд холбогдож гомдлоо бүртгүүлэх шаардлагатай.

Мөн өөрт нь аль ойрхон татварын хэлтэс болон “Дүнжингарав”, “Мишээл”, “Оргил” төвд байрлах татварын албаныханд гомдлоо бүртгүүлэх боломжтой. Ингэснээр татварын алба тухайн бизнес эрхлэгч дээр очиж, төлбөрийн баримт нөхөж олгох, зөрчил гаргасан этгээдэд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох ажлыг хийнэ гэдгийг Татварын албанаас мэдээлж буй юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ