Өнөөдөр Гэр хороолол хөдөлгөөнөөс ЖАГСААЛ зохион байгуулна

Гэр хороолол хөдөлгөөнөөс өнөөдөр /2019.03.29/ Сүхбаатарын талбайд 11:00 цагт УИХ-ыг тарахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна.

Тус хөдөлгөөнөөс гэр хорооллын дунд барьж, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр төлөвлөөд байсан хотын захиргааг Нүхт рүү шилжүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэж байгаа юм. Учир нь хотын захиргааг гэр хороололд барьснаар дэд бүтэц татах, дахин төлөвлөх, иргэдэд газар дээрээ хаус, орон сууц барих боломж олгож иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чухал хөшүүрэг болох байсан хэмээн Гэр хороолол хөдөлгөөнөөс мэдэгдээд байна. Хөдөлгөөний зүгээс Нүхт орчим нь харьцангуй амьжиргааны түвшин дээгүүр буюу “баян” хүмүүс амьдардаг орчин бөгөөд хотын захиргааг “баячуудад ойртууллаа” хэмээн шүүмжилж байлаа.

Тиймээс ард түмнийхээ амьдрал, асуудлыг бус амин хувийн албан тушаал, эрх мэдлийн хэрүүл хийж байгаа УИХ-ыг тарахыг шаардаж байгаа аж.

М.Нямчимэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ