Оюутолгойд хүчиндүүлсэн эмэгтэйн хэрэгт Оюутолгой ХХК-йиг хариуцагчаар татжээ

Оюутолгой ХХК, түүний гэрээт туслан гүйцэтгэгч компани болох Саппорт Сервисес Монголия ХХК-д ажиллаж байсан эмэгтэйг 2018 оны 09 сарын 04-нд гэмт этгээд зэрлэг балмадаар зодож, цохиж, хүчиндсэн хэрэг гарсан. Оюутолгой ХХК-ийн зүгээр нэг эзэмшлийн газрын хаа нэгтээ булан тохой бус, ажлаа тараад хуруугаа уншуулдаг хэсэгт гэмт этгээдийн халдлагад өртөж эхэлсэн гээд бодохоор мөнөөх сүржин даржин хамгаалалтын алба, нөгөө олон хяналтын камер нь хаана хэнийг хамгаалж, юуг баримтжуулдаг юм бэ хэмээн хэвлэлүүд тухайн үедээ асууж байв.
Монголын Оюутолгойн жирийн нэг ажилчин бүсгүй гадагшаа ч гарах эрхгүй, өөрөө хэрэг хийсэн мэт тусгаарлагдан, нэр төр,бие, сэтгэлзүй, эрүүл мэндээрээ хохирчихоод байхад Оюутолгой ХХК, түүний гэрээт туслан гүйцэтгэгч, Таванбогд группийн 51 хувийн эзэмшил бүхий Саппорт Сервисес Монголия ХХК, мөн гэрээтэй ажилладаг хамгаалалт хариуцсан “Бамбай ” хамгаалалтын алба гээд хэд хэдэн компанийн нэр хариуцагчаар дурьдагдаж байгаа боловч аль нь ч хариуцагчаар татагдалгүй өдий хүрсэн. Тэгвэл Оюутолгой ХХК, түүний туслан гүйцэтгэгч Бамбай ХХК-иудыг мөрдөгчийн тогтоолоор иргэний хариуцагчаар татжээ. Ингэхдээ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон, эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болох тухай хуулийн заалтыг үндэслэл болгосон байна.
Н.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ