Залуус “Хонхны дуу”-нд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Монгол орон даяар хонхны дуу цуурайтаж, өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлсэн Ардчилсан хувьсгалын түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Ардчиллын алтан хараацай, "Хонх" хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөнд залуус цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх ёслол өнөөдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, ТБД андуудын урд 9:30-10:30 цагт болов.
Оролцогч залуус, “Монгол Улс Үндсэн хуулиндаа хуулийн засаглал, хүний эрх, хувийн өмч, чөлөөт өрсөлдөөнийг тунхаглаж, энэ чиглэлээр улс орноо хөгжүүлж эхэлсний 30 жилийн ой тохиож байна. Тэртээх 30 жилийн өмнө хонхны дуунаар ард түмэн сэрж эрх чөлөөгөө элдэв үймээн самуунгүй олж авсан. Үг хэлэх, хэвлэн нийтлэх, эдийн засгийн эрх чөлөөг авчирсан ах нартаа талархал илэрхийлж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ