Зурагт орчимд агаар бохирдолтой байна

Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар ихэнх байршлуудад агаар хэвийн байна.


Гэвч Зурагт буюу МҮОНРТ, Нисэх, Толгойт, Баянхошуу орчимд агаар бага бохирдолтой буюу агаарын чанарын индекс 107-156-тай байгаа бол бусад байршлуудад АЧИ 27-89 буюу цэвэр, хэвийн байна. 


Агаар хэвийн үед хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйтэй  хэмээн заажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ