Богд Уулын Хүрэл тогоотын аманд арц уугуулж байгаад гал алджээ

Энэ сарын 1-ний өдөр буюу өчигдөр Богд Уулын Хүрэл тогоотын аманд гал гарчээ. Тодруулбал, тус дүүргийн онцгой байдлын албанд 4-5 га газар шатлаа гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Богдхан уулын захиргааны ажилчид мөн онцгой байдлын албан хаагчид очиж шалгахад хуурайшилт ихтэй үед хоёр эмэгтэй арц уугуулж байгаад гал алдсан байна. Улмаар айж сандрахдаа хэргийн газраас зугтах гэж байхад нь Байгаль хамгаалагч н.Батнасан газар дээр нь барьжээ.
Тэднийг БЗД-ийн цагдаагийн албан хаагчид авч явсан бөгөөд галыг БЗД-ийн онцгойгийн албан хаагчид ой мод руу орохоос нь өмнө унтрааж ажилласан байна.
Хуурайшилт ихтэй байгаа энэ цаг үед иргэдийг сонор сэрэмжтэй байхыг холбогдох газруудаас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ