Төмөр замд дахин ноцтой осол гарч хүний амь эрсэджээ

Төмөр замын салбарт дахиад л осол гарчээ. Тодруулбал, өнөө өглөө 10.30 цагт Хонхор өртөөний ТЗМ 426 дугаар замын 2 дахь километрт төмөр замын зам засварчингаар ажилладаг 25 настай эрэгтэй ачааны галт тэргэнд мөргүүлэн амь насаа алджээ.  

Одоогоор хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахаар Төмөр замын цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн очин хэргийн газар үзлэг, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.  

Өмнө нь ч зам засварлаж байсан ажилтан галт тэргэнд мөргүүлж амиа алдаж байсан бөгөөд УБТЗ-ын удирдлагууд “Амиа хорлосон” гэх дүгнэлтийг гаргуулж байсан гэх мэдээлэл байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ