Зургаан настай хүүгийн шинжилгээний хариуны асуудлаар мэдээлэл хийнэ.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. MN-Мэдээллийн төвд 12.30 цагаас Зургаан настай Маргад-Эрдэнэ хүүгийн шинжилгээний хариутай холбоотой асуудлаар “Бона-Вита” лабораториос албан ёсны мэдээлэл хийнэ.
  2. НҮБ-ын байр, 3 давхрын хурлын танхимд “Шилжилт хөдөлгөөн, дүрвэлт ба боловсрол: Хана хэрэм бус гүүр барих нь” боловсролын бодлогын тойм шинжилгээний суурь мэдээллийн тайланг баталгаажуулах хэлэлцүүлэг болно.
  3. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээр амжилттай өндөрлөж 12.00 цагт Төрийн ордонд гурван тал гарын үсэг зурахаар боллоо. 
  4. Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас “Орлогоо нотол” хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүдийн орлогыг ил болгох сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. 
  5. Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас “М-Си-Эс”, “Цанын бааз”, “АСЕМ”-ын хувийн барилгуудын бохир ус Туул гол руу цутгаж байгаа талаар Улсын мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтийг танилцуулна.
  6. 11.00 цагаас НМХГ-ын хурлын танхимд Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмшлийн байдалд хийсэн хяналт шалгалтын тухай мэдээлэл хийнэ. 
  7. 11.00 цагаас Шангрилла зочид буудлын 3 давхарт Азийн хөгжлийн банкнаас улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаарх судалгааг танилцуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ