Бяцхан дуучин Б.Бат-Энэрэл өвчтэй хүүд тусалж хандивын тоглолт хийнэ

Завхан нутгийн гавьяат С.Батсүхийн гарынх нь шавь, бяцхан сод авьяастан Б.Бат-Энэрэл хүү өөрийн бие даасан хандивын тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
Тэрбээр “Сэтгэлэн залбирлан" анхны бие даасан тоглолтынхоо бүх орлогыг өвчиндөө шаналж буй Б.Маргад-Эрдэнэ хүүд зориулж хандивлахаар ийнхүү сэтгэл шулууджээ. “Бона-Вита” лабораторийн буруу оношилгооноос болж хүүд химийн эмчилгээ хийж, өвчнийг нь хүндрүүлсэн байгаа юм.
Тиймээс БНСУ-руу яаралтай явж хагалгаанд орох шаардлагатай болсон учраас элэг нэгт монголчуудаасаа тусламж хүссэн байгаа юм.
Бид нэг нэгэндээ чадах чинээгээрээ туслаж Б.Маргад-Эрдэнэ дүүд амьдрал бэлэглэе, Монголчуудаа. Та бүхнийг чадах чинээгээрээ дэмжихийг бяцхан сод авьяастан Б.Бат-Энэрэл хүсч байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Хүүд туслахыг хүсвэл,
Хаан банк 5035477352
Төрийн банк 102800506229
Голомт банк 1825122548
Хүлээн авагч: Ээж нь М.Мөнхцэцэг
Утас: 94949941 (Ээж) Mangaljav Moogii
Утас: 99644644 (Аав) Баяраа Эрдэнэбаатар
Холбоо барих дугаар: 80805047
Билетийн үнэ: 20000 төгрөг ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ