Сураггүй алга болсон ойн харуулын цогцсыг олжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ойн сангийн харуул, 57 настай А гуравдугаар сарын 28-наас хойш сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 


Тус аймгийн Онцгой байдал болон Цагдаагийн хэлтсийн хамтарсан эрлийг баг, түүний ар гэрийнхэн сураггүй болсон ойн харуулыг долоо хоног хайж, цогцсыг нь өчигдөр олжээ. 


Тодруулбал, өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 3-ны 14:50 цагт Мандал сумын “Шар шургаагт”-ын хяналтын цэгээс баруун зүгт 2 км зайнд орших жалганаас цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ