"Circle K" хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалж байжээ

Мэргэжлийн хяналтын шалгалтаар Сиркл Чейн ХХК-ийн Сиркл К-10 салбар хугацаа хэтэрсэн Хайнз нэрийн хотдог амтлагч, талх хэрэглэж байсан нь илэрчээ. Мөн Солонгос улсад үйлдвэрлэсэн хугацаа нь дууссан Самяанг нэрийн бэлэн гоймон /2019 оны 01 дүгээр сарын 15 хүртэл хадгалах нөхцөлтэй/ худалдаалж байсан зөрчлийг илрүүллээ. Хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, ЗТХ-ийн 6.15-р заалтаар торгууль ногдуулж хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ