Монгол хүн эзэнгүйдэж харь улсад хэдэн арваараа сураггүй алга болсоор байхуу?

    Монгол хүний үнэ цэнэ гэж нэг хэсэгтээ ярьж байгаад сүүлийн үед дахиад л мартагдав бололтой.  Угаасаа улс төрчдийн хэрүүл, долоо хоног бүр гардаг дуулиантай бичлэгийн хажуугаар юу ч хаягдаж, мартагдах нь ойлгомжтой. Бид иргэдээ мартчихаад байхад харин ч хүний хүмүүс хүн чанар гаргаж санаа тавьж эхэлжээ. БНСУ-д ажиллаж, амьдарч байсан 22 монгол иргэн ор сураггүй алга болсон талаар Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас албан ёсоор мэдээлжээ. Уг мэдээллийг сураггүй алга болсон иргэдийн ар гэрийнхэний гаргасан мэдээллийн дагуу эрэн сурвалжилж эхэлжээ. Эдгээр иргэдийн ихэнх нь БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр ирсэн бөгөөд зарим нь хууль бусаар амьдарч байгаад сураггүй алга болсон аж. Одоогоор хайж байгаа иргэдийн дунд 10 жил холбоо бариагүй иргэн ч байгаа аж. Тэд ийнхүү мэдээлж байна. Нэг талаасаа Монгол хүнд тавьж байгаа анхаарал мөн боловч, нөгөө утгаараа ийм хариуцлагагүй байгаа шүү гэдгийг боловсоноор анхааруулж байгаа зүйл. Өөрөөр хэлвэл бид гадна дотно суугаа нь ялгалгүй хүндээ анхаарах цаг болжээ. Гуравхан сая Монголчууд ой санамжтай байх хэрэгтэй шүү дээ.

Жич:Эдгээр иргэдийн мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамны албан ёсны http://www.mongolembassy.com сайтад байршуулсаныг дор зураг хэлбэрээр хавсаргав. Эдгээр иргэдийг харсан бол Элчин сайдын яаманд шууд мэдэгдэхийг хүсчээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ