Монголд бага дунд боловсрол бага оврын машины үнэтэй байна

Цалин багатай, бас дээрээс нь хаана ч байхгүй зээлийн хүүнд дээрэлхүүлж явдаг миний Монголчууд үр хүүхэддээ бага, дунд , дээд боловсрол олгочихын төлөө энэ яваа насаа тэр чигээр нь зориулдаг бичигдээгүй уламжлалтай билээ. Гэтэл хүүхдэд боловсролын анхан шатны үр шимийг зөв суулгах бага, дунд боловсрол ямар их үнэ өртөгтэй болоо вэ? Бүр их дээд сургуулиасаа ч өндөр төлбөртэй байх нь мэдээжийн хэрэг ч юм шиг болоод ирж. Зөвхөн нэг жилийн төлбөр нь л гэхэд 3 саяаас эхлээд бага дунд оврын жийпний үнэтэй болчихжээ. Сургуулийн өмнөх боловсрол, бэлтгэл ангиас эхлээд хувийн сургуулиуд ёстой л амандаа орсон олон оронтой тоог хэлж чадаж байна. Арга барагдсан эцэг эхчүүд яаж ийж байгаад арай л хулгай хийчихэлгүй авчирч өгдөг бололтой юм. Өнөөдөр УИХ-аар боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ гэдгийг гарчиглаад цааш нь сонирхож үзтэл энэ тухай эрх зүйн зохицуулалтад ямар ч хамаагүй ажээ. Үүнтэй зэрэгцэж УИХ-ын бас нэг гишүүн Ерөнхий сайдаас дээд боловсролын талаарх асуулгадаа өнөөдөр бас хариу авах гээд хүлээж байх жишээний. Бага дунд боловсролын төлбөрийн хэт хийрхэлийн талаар анхаарч байгаа эрхэм яг өнөөдөртөө алга бололтой. Мэдээж зах зээлийн эдийн засгийн үед чанартай боловсрол үнэтэй л олдож таарна. Гэхдээ л боловсролын салбараа хамжааргатай байлгавал яасийн.
Д.Оюу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ