ЭМЯ: Сурагчид тахианы махнаас хордсон байх магадлал өндөр байна

Нийслэлийн Singapore school of Mongolia (SSM) сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн хордлогын талаарх НМХГ-ын тайлбарыг хүргэсэн билээ.


Уг хордлоготой холбоотой мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2019.4.8/ өглөө. Тус сургуулийн 73 хүнд лабораторийн шинжилгээ хийснээс 30 хүнд цусан суулгын нян илэрчээ. Тухайн дэгдэлтийн хоолны хамаарлыг судлахад тахианы бүрмэл шницель, кимбаб буюу далайн байцаатай будаа, алим, шарсан төмс харьцангуй өндөр эрсдэлтэй гарсан байна.


Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа аж. Хоол, хүнснээс дээж авч, Мэргэжлийн хяналтын лабораторид шинжилж буй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ