Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт “Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Зохистой хөдөлмөр” үндэсний чуулган “Blue Sky” зочид буудалд болно.
- “Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” чуулган МҮЭСТО-нд болно.
09.30 цагт “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль эрх зүйн орчны шинэчлэл” хэлэлцүүлэг “Туушин” зочид буудалд болно.
10.00 цагт “1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР” сэдэвт өдөрлөг “Туушин” зочид буудалд болно.
11.00 цагт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон багш нарын төлөөлөл “ Багш нарын VII их хурал”-ын талаар Төрийн ордонд мэдээлнэ.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Дэлхийн Монгол нэгдлээс “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний талаар мэдээлнэ.
11.40 цагт Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд Олон улсын хэмжээний мастер Д.Отгонбаярын “Монгол Зо” номын нээлт болно.
12.00 цагт “Нийгмийн сэтгэл зүйн өнөөгийн байдал: Сэтгэл судлаачдын үүрэг оролцоо” эрдэм шинжилгээний хурал “Рокмон билдинг”-т болно.
- “Үндэсний мэдээллийн төв”-д Баянзүрх дүүргийн ЗТДГ-аас тус дүүрэгт үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
14.00 цагт СЕХ-ны байранд улс төрийн намуудын дунд “Үндсэн хуулийн шинэчлэл” хэлэлцүүлэг болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ