2013 онд төрсөн хүүхдүүд энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэнэ

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байх мөн төрийн өмч харгалзахгүйгээр ямар нэг шалгуур, уралдаан явуулж элсэлт явуулдаг байдлыг зогсоох тушаал гаргасан талаараа мэдээлсэн.


Тэгвэл энэ тушаал дагуу есдүгээр сард 2013 онд төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэн орох юм байна. Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Тухайн ондоо багтаад 72 сар нь гүйцэж байгаа бол тэр хүүхдийг есдүгээр сарын 1-ний өдөр нэгдүгээр ангид элсүүлэх боломжтой” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ