Шадивлан зусланд гарсан түймрийг унтраахаар 50 гаруй алба хаагч ажиллаж байна

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт нэмэгдсээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-нд  түймэр гарч, 10 айлын байшин, 2 гэр галд өртсөн.

Харин өнөөдөр ЧД-ийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74,34, 10 ,63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Түймрийн улмаас 6 айлын байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ